+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → ШАНГА ЗУРХЭН / СИЛЬНОЕ СЕРДЦЕ
 
8020

Baikal Tea Collection

ШАНГА ЗУРХЭН / СИЛЬНОЕ СЕРДЦЕ

# 500027     45 г. 1,5 гр-аар 30 шүүгч уут    
Зүрхний өвчнийг эмчлэх зориулалттай цай

«Шанга зүрхэн» хэмээх Буриад үг нь хүчтэй зүрх гэсэн үг юм. Ижил нэртэй эмчилгээний зориулалттай цайг зүрх судасны өвчний иж бүрэн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх эмчилгээний түвдийн зарчмуудад бүрэн нийцүүлэн боловсруулсан ажээ.

Бидний зүрх судасны систем маш нарийн төвөгтэй, олон талтай байдаг билээ.Тэгвэл «Шанга зүрхэн» цайны эмчилгээний үйлчлэл ч гэсэн олон талтай ажээ. Долоогоны жимс, нохойн хуух, жавхаа зэргийг хольсноор зүрхний агшилтын хүчийг сайжруулдаг байна. Долоогоно болон чиргэлжийг хольсноор зүрхний хэмнэл алдалтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Биофлавоноид, бөөрөлзгөний навч болон жавхаа өвс их хэмжээтэй орсон байвал исэлдэлт сааруулах болон судас бэхжүүлэх үйлчилгээтэй болдог байна. Нохойн хуух өвс, хөвүүргэнэ өвс, чиргэлжийн навч зэрэг нь алгуурхнаар тайвшруулах, артерийн даралтыг бууруулах, зүрхийг стрессийн үйлчлэлээс хамгаалах увидастай. Долоогоно болон жавхаан идэвхтэй элементүүд нь холестерины түвшинг бууруулж атеросклероз өвчнөөс хамгаалдаг байна.
Түүнээс гадна долоогоны жимс болон хөвүүргэнэ өвсний холимог нь судсанд цусны бүлэн үүсэхээс хамгаалах үйлчилгээтэй. Бөөрөлзгөний навч, нохойн хуух өвс нь давс усны тэнцвэрийг хэвийн болгох бөгөөд хавангийн эсрэг үйлчилгээтэй.