+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Natural Vitamins
 
175400

Siberian Super Natural Nutrition

Natural Vitamins

# 500469        
Байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүдээр биемахбодийг мэргэжлийн түвшинд дэмжинэ: ердийн амархан шингэх хэлбэртэй аминдэмүүд, эрдсүүд ба омега-3 хүчлүүд.

ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ АМЬДАРДАГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН

Бүрэн байгалийн гаралтай аминдэм, эрдэс бодисын анхны иж бүрдэл

Аминдэм, эрдэс бодисын иж бүрдлийг сонгохдоо маш анхааралтай ханддаг уу?
Идэвхитэй бодисуудын чанар ба байгалийн гаралтай гэдгийг нэн тэргүүнд тавьдаг уу?
Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг танд зориуллаа!

Байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүдийг угтан авцгаана уу

Европын тэргүүлэх үйлдвэрлэгчдээс гаргасан чанарын баталгаатай, идэвхитэй бодисуудын стандартчилсан тоо хэмжээтэй бүрэлдэхүүн хэсгүүд.

Органик селен Lalmin Se 2000™ (Канад)
Органик селен эсүүдийн бүрхүүлийг исэлдэх үйл явцуудаас хамгаалдаг бөгөөд тэдгээрийг гэмтэхээс сэргийлдэг. Түүнээс гадна селен биемахбодийг вирустай тэмцэхэд тусалж, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааг сайжруулна.
Гаргаж авах технологи:
Saccharomyces cerevisiae эсгэгчийн бүтээгдэхүүн, эдгээр нь ферментжүүлэх үйл явцын үр дүнд органик бус селенийг илүү сайн шингэх органик холбоотой селенометионин болгож хувиргадаг.

К2 АМИНДЭМ MenaQ7® (Норвеги)
Менахинон MK-7 хэлбэртэй байгалийн гаралтай К2 аминдэм артери ба цусны судсанд кальци хуримтлагдахыг зогсоож, судасны хана хатуурахаас хамгаална.
Биологийн өндөр хүртээмжтэй, удаан үргэлжлэх үйлчилгээтэй ба К аминдэмийн хамгийн идэвхитэй биологийн хэлбэр юм.
Гаргаж авах технологи:
Патентлагдсан олон шатлалттай цэвэрлэгээний үйл явцыг ашиглан бактерийг ферментжүүлэх аргаар гаргаж авсан бөгөөд харшил үүсгэгчээс ангид бүтээгдэхүүнийг бий болгосон.

УЛЬТРАКОНЦЕНТРАТ ОМЕГА-3 Pronova Pure® (BASF, Норвеги)
Далайн гүний загасны цэвэршүүлсэн тосноос гаргасан омега-3 хүчлүүдийн ультраконцентрат зүрх хамгаалах, бүлэн үүсэхийн эсрэг ба судас өргөсгөх хүчирхэг үйлчилгээтэй.
Гаргаж авах технологи:
Үйлдвэрлэлийн патентлагдсан технологийн ачаар бүтээгдэхүүнд загасны тосонд агуулагдах хэрэгцээгүй липидууд ороогүй, энэ бүтээгдэхүүнд омега-3 ашигтай хүчлүүд өндөр тунгаар агуулагддаг ба хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсгүүдээс цэвэрлэсэн.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БЕТА-КАРОТИН CaroCare® (DSM Nutritional, Испани)
Байгалийн гаралтай бета-каротин нь А аминдэмийн аюулгүй эх үүсвэр бөгөөд

  • дархлааг бэхжүүлнэ,
  • сексийн ба харааны ажиллагааг зохицуулахад оролцоно,
  • арьсны уян хатан чанарыг дэмжинэ.

Гаргаж авах технологи:
Бактерийн нийлэгшилт. Микробиологийн каротиноидуудыг гаргаж авах технологи нь экологийн цэвэр ба өндөр түвшинд цэвэршүүлсэн, биемахбодид сайн шингэх А урьдач аминдэмийг гаргаж авах боломжийг олгодог.

В-ИЙН БҮЛГИЙН АМИНДЭМҮҮД Lallemand™ (Канад)
Байгалийн гаралтай В-ийн бүлгийн аминдэмүүдийн иж бүрдэл (ниацин, пантотены хүчил, тиамин, рибофлавин, пиридоксин, фолийн хүчил, биотин) эсийн түвшиний олон тооны биохимийн урвалуудад оролцож, эрхтэн тогтолцооны хэвийн ажиллагааг хангана.
Гаргаж авах технологи:
Saccharomyces cerevisiae эсгэгчийг нийлэгшүүлэх орчин үеийн технологийн тусламжтайгаар бүтээгдсэн, биологийн өндөр хүртээмжтэй, өндөр тунтай В-ийн бүлгийн аминдэмүүдийн агууламжаар стандартчлагдсан.

ЧИДУН ЖИМСНИЙ ПОЛИФЕНОЛУУД elaVida™ (DSM Nutritional, Швейцарь)
Чидун жимсний полифенолууд эсийг чөлөөт радикалуудын гэмтээх үйлчилгээнээс хамгаална (экстра ангилалын чидун жимсний тосонд агуулагдах исэлдэлтийн эсрэг үндсэн бодис буюу гидрокситирозолын агууламжаар стандартчлагдсан).

ХУЛСНЫ ХАНД Naturex™ (Франц)
Хулсны ханд нь аминдэмийн баялаг найрлагатай ба олон тооны бодисын солилцоонд оролцох цахиурын агууламжаар стандартчлагдсан.:

  • кальцийн шингээлтэнд тусална,
  • дархлааны тогтолцоог дэмжинэ,
  • хумс ба үсний ургалтанд чухал нөлөөтэй,
  • судсыг уян хатан болгож, зүрх, судасны эмгэг үүсэх эрсдлийг бууруулна,
  • дааврын нийлэгшилтэнд оролцоно,
  • биемахбодь дахь хүнд металлыг саармагжуулна.

АЦЕРОЛА ЖИМСНИЙ ХАНД Naturex™ (Франц)
Байгалийн гаралтай аскорбины хүчлийн агууламжаар стандартчлагдсан бөгөөд чөлөөт радикалуудын үйл ажиллагааг дарангуйлж, дархлааг хүчирхжүүлнэ.
Ацерола жимс (барбадосын интоор) С аминдэмийн агууламжаараа тэргүүлдэг: 100 г-д 1000 гаруй мг, энэ нь жүржэнд агуулагдахаас бараг 15 дахин их хэмжээ юм!

ФУКУСЫН ХАНД Finzelberg™ (Герман)
Фукус буюу далайн бор замагны ханд нь органик холбоотой йодын агууламжаар стандартчлагдсан, микро- ба макроэлементүүд, аминхүчлүүд ба поли ханаагүй тосны хүчлүүдийг бүрэн дүүрэн агуулна.
Фукус:

  • биемахбодиос радионуклидууд ба хүнд металлуудыг гадагшлуулахад тусална,
  • дархлаа ба зүрх, судасны тогтолцоог бэхжүүлнэ,
  • бамбай булчирхайны бүрэн дүүрэн ажиллагааг идэвхижүүлнэ.

СИБИРИЙН ШИНЭС МОДНЫ ХАНД (ОХУ)
Дигидрокверцетин буюу байгалийн гаралтай биологийн идэвхитэй бодис, Р аминдэмийн бүлгийн биофлавоноидын стандартчласан агууламжтай ханд, исэлдэлтийн эсрэг өндөр идэвхитэй.
Түүнээс гадна дигидрокверцетин

  • зүрх, судасны тогтолцооны тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ,
  • эсийн амьсгал ба тэжээлийг идэвхижүүлнэ,
  • биемахбодь дахь үрэвслийн урвалуудыг бууруулна,
  • элэгний эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаална.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ Е АМИНДЭМ DSM Nutritional (Швейцарь)
Токоферолын дөрвөн изомерүүдийн (α-, β-, γ- ба δ-токоферол) холимогийг агуулна. Биологийн идэвхи ба биемахбодид шингэх чадвараараа хиймэл аминдэмүүдээс мэдэгдэхүйц давамгайлна.

  • Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн ажиллагааг хэвийн болгоно.
  • Дотоод шүүрлийн, мэдрэлийн ба зүрх, судасны тогтолцоонд эерэгээр нөлөөлнө.
  • Исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис болохоор эсийн бүрхүүлийг чөлөөт радикалуудын гэмтээх үйлчилгээнээс хамгаалж, эрт хөгширөхөөс сэргийлнэ.
  • Коллагений нийлэгшилтэнд оролцож, арьсны нөхөн төлжилтийг нэмэгдүүлснээр арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Гаргаж авах технологи:
Saccharomyces cerevisiae эсгэгчийг ферментжүүлэх аргаар гаргаж авсан, түүний үр дүнд байгалийн гаралтай эндоген эргостерол нь эргокальциферол (D2 аминдэм) болж хувирдаг.

D2 АМИНДЭМ Lalmin® Vita D (Канад)
Биологийн өндөр хүртээмжтэй байгалийн гаралтай D2 аминдэм:

  • дархлааны эсүүдийн ялгаралт ба бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өнчин тархины даавруудын нийлэгшилтийг зохицуулна,
  • тархины исэлдэлтийн эсрэг хамгаалалтыг нэмэгдүүлнэ,
  • инсулины ялгаралтыг хариуцна,
  • булчингийн тогтолцоог бэхжүүлнэ.

Гаргаж авах технологи:
Saccharomyces cerevisiae эсгэгчийг ферментжүүлэх аргаар гаргаж авсан, түүний үр дүнд байгалийн гаралтай эндоген эргостерол нь эргокальциферол (D2 аминдэм) болж хувирдаг.

Нэг уутанд агуулагдах бэлэн шийдэл
Байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүдийн мэргэжлийн хөтөлбөр нь биемахбодийг нэмэлт эрч хүчээр хангаж, тамир тэнхээг сэргээнэ. Амьдралын ямар ч хэв маяг ба ямар ч хоолны дэглэмд зориулсан!

Хэрэглээ

Насанд хүрэгсэд нэг уутны агууламжийг өдөрт 1 удаа хоолны үед ууна. Курсын үргэлжлэх хугацаа – 1 сар.
 

ИЖ БҮРДЭЛ № 1 (цайвар шар капсул), 30 ургамлын капсул Vcaps® 400 мг-аар:
фукусын ханд Finzelberg™ (органик йодын стандартчилсан агууламжтай), эсгэгчийн автолизат Lallemand™ В-гийн бүлгийн аминдэмүүдийн иж бүрдэлтэй (ниацин, пантотены хүчил, В6, В2, В1 аминдэмүүд, фолийн хүчил, биотин), хулсны ханд Naturex™ (органик цахиурын стандартчилсан агууламжтай), эсгэгчийн автолизат Lalmin Se 2000™ (органик селений стандартчилсан агууламжтай).

ИЖ БҮРДЭЛ № 2 (ногоон капсул), 30 ургамлын капсул Vcaps® 425 мг-аар:
ацеролын ханд Naturex™ (байгалийн гаралтай С аминдэмийн стандартчилсан агууламжтай), эсгэгчийн автолизат Lalmin® Vita D (байгалийн гаралтай D аминдэмийн стандартчилсан агууламжтай), сибирийн шинэс модны ханд (дигидрокверцетины стандартчилсан агууламжтай), чидун жимсний ханд elaVida™ (гидрокситирозолын стандартчилсан агууламжтай), байгалийн гаралтай B2 болон В12 аминдэмүүд.

ИЖ БҮРДЭЛ № 3 (улаан капсул), 30 капсул 610 мг-аар:
далайн гүний загаснаас гаргасан омега-3 поли ханаагүй тосны хүчлүүдийн ультраконцентрат PronovaPure™, байгалийн гаралтай Е аминдэм (α-, β-, γ- болон δ-токоферолуудын холимог), байгалийн гаралтай бета-каротин CaroCare®.

ИЖ БҮРДЭЛ № 4 (шар капсул), 30 капсул 600 мг-аар:
далайн гүний загаснаас гаргасан омега-3 поли ханаагүй тосны хүчлүүдийн ультраконцентрат PronovaPure™, байгалийн гаралтай К2 аминдэм MenaQ7®.

Загасны тос ба шар буурцаг агуулна. Шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

1 уутны (4 капсулын) агууламж:

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд Жин % ХЗТ-аас*
D₂ аминдэм (эргокальциферол) 10 мкг 100**
Е аминдэм (токоферолуудын холимог: альфа-, бета-, гамма-, дельта-токоферол) 28,5 мг 190**
К₂ аминдэм (менахинон) 75 мкг 62,5
В₁ аминдэм (тиамины гидрохлорид) 0,33 мг 22
В₂ аминдэм (рибофлавин) 2,42 мг 134**
В₆ аминдэм (пиридоксины гидрохлорид) 0,6 мг 30
В₁₂ аминдэм (цианокобаламин) 3 мкг 100**
С аминдэм (аскорбины хүчил) 60 мг 66,7
РР аминдэм (ниацин) 4,8 мг 24
В₅ аминдэм (пантотены хүчил) 2,85 мг 57
В₉ аминдэм (фолийн хүчил) 75 мкг 18,8
Н аминдэм (биотин) 15,75 мкг 31,5
Бета-каротин (урьдач аминдэм А) 6 мг 120**
Р аминдэм (флавоноидууд):    
- дигидрокверцетин 8,8 мг 35,2
- гидрокситирозол 1,5 мг 15
F аминдэм (ПХТХ):    
ПХТХ омега-3, тэр дундаа: 975,5 мг 49
докозагексаены хүчил 236,2 мг 33,7
эйкозапентаены хүчил 598,5 мг 99,8
Селен (селенометионин) 110 мкг 147** (1) /
200** (2)
Цахиур (цахиурын диоксид) 11,7 мг 39
Йод (йодын органик иж бүрдлүүд) 150 мкг 100**


* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.
(1) Эрэгтэйчүүдэд. (2) Эмэгтэйчүүдэд.