Yoo GO
Beauty-шахмал Ванилийн лукума
# 500567 50 гПеругийн лукумын ваниль, цөцгийн маш сайхан зөөлөн амттай шахмал! Өндөр чанартай протеин таны биемахбодийг уураг болон бьюти-аминхүчлүүдээр хангана, харин улаан буудайн хандны фитокерамидүүд нь нүүрний арьсны залуу насыг дэмжиж, гоо сайханг тэтгэнэ.
Өндөр ууланд, хүрэхэд бэрхшээлтэй газарт ургадаг халуун орны жимс перугийн лукума буюу eggfruit нь манай шахмалын амтыг зөөлөн зутан шиг болгосон!
Шахмал болгонд:
- Хоёр төрлийн протеин (мицеллярын казеин ба ийлдсийн уургийн концентрат): биемахбодийг зохистой хэмжээний уураг болон үндсэн аминхүчлүүдээр хангана.
- Бьюти-аминхүчлүүд (глицин – 0,5 г (14,3%*), пролин – 1,8 г (40%*), лизин – 2,4 г (58,5%*): арьснаас ердийнөөр ялгарах коллагений хэмжээг нэмэгдүүлнэ, арьсны уян хатан чанарыг сайжруулна, эпидермисийн бүтцийг бэхжүүлнэ.
- Улаан буудайн хандны фитокерамидүүд CERAMOSIDES™, европоос үүсэл гаралтай генийн өөрчлөлтгүй улаан буудайнаас гаргадаг: арьсны уян хатан чанар, коллагений сүлжээний бүрэн бүтэн байдлыг хадгалахад туслана, исэлдэлтийн стрессийн үйлчилгээг бууруулна.
Хөнгөн хооллоход эсвэл хоолны цэсэнд нэмэхэд төгс тохирно! Илүүдэл илчлэг шаардлагагүй хүмүүст зориулав!
Ямар ч хортой нэмэлтүүдийг агуулаагүй! Бид тэдгээрийг сольж орлуулсан:
– чихрийг – байгалийн гаралтай амт оруулагч изомальтоолигосахаридаар**;
– нарийн боовны тосыг – наргил модны тосоор;
– хиймэл үнэр оруулагч – перугийн лукумын нунтагаар сольсон.
ТАНЫ АРЬСАНД ЗОРИУЛСАН *** ШИЛДЭГ АМТТАН!
* Хоногийн хэрэгцээний санал болгож буй тунгаас.
** 4 г чихэр зөвхөн шоколадны бүрхүүлд агуулагдана.
*** 2019 онд 114 хэрэглэгчидийн бие даасан үнэлгээний саналаар Yoo Go цувралын шилдэг beauty-шахмалаар тодорсон.
Хэрэглээ
Бүтээгдэхүүн хэрэглэхэд бэлэн болно.
Изомальтоолигосахарид (амт оруулагч), чихэрлэг бүрхээс (сахар*, нунтаг какао, шар буурцагны лецитин (эмульсжүүлэгч), үнэр оруулагч), ийлдсийн уургийн концентрат Fonterra™, сүүний уургийн (казеины) концентрат PROMILK KAPPA OPTIMUM, наргил модны тос, лукума жимсний нунтаг, жүржтэний хүнсний ширхэнцэрүүд HERBACEL AQ Plus, чацарганы ханд, нэрмэлжүүлсэн глицерин (чийг барих бодис), ванилийн ханд, хүнсний давс, калийн сорбат (өтгөрүүлэгч), шар буурцагны лецитин (эмульсжүүлэгч), улаан буудайн үрийн ханд Ceramosides™ (глютен агуулна).
Самрын ул мөр байх магадлалтай.
100 г (2 шахмал)-д агуулагдах идэвхитэй бодисууд
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд | Жин | % ХЗТ-с* |
ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАР | ||
Уураг | 23 г | 30,7 |
Өөх тос | 13,8 г | – |
Нүүрс-ус | 16,4 г | – |
Хүнсний ширхэнцэрүүд | 30 г | 100 |
Энергийн үнэт чанар | 1496 кДж / 360 ккал | |
АМИНХҮЧЛҮҮД | 4,7 г | – |
Глицин | 0,5 г | 14,3 |
Пролин | 1,8 г | 40 |
Лизин | 2,4 г | 58,5 |
Улаан буудайн үрийн ханд Ceramosides™ | 60 мг | – |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.