+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдЭмэгтэйчүүдийн эрүүл мэнд → 3D Hair & Nails Cube
   
54500

3D Cube

3D Hair & Nails Cube

# 500571     30 уут 3 шахмалаар    
Үс ба хумсны кератины бүтцийг тэжээх, ургуулах, шинэчлэх болон бэхжүүлэхэд зориулсан дээд зэргээр тэнцвэржүүлсэн аминдэмүүд ба эрдсүүдийн иж бүрдэл.

Гоёмсог үс ба бат бэх хумс бол таны бодит гоо үзэсгэлэн билээ!

ҮС БА ХУМСЫГ БЭХЖҮҮЛЖ, ХУРДАН УРГУУЛНА

Beauty Vitamins иж бүрдэл
Биотин, фолийн хүчил болон бусад В-ийн бүлгийн аминдэмүүд нь гоо сайхны голлох аминдэмүүд бөгөөд үс, хумсны кератины бүтцийг тэжээж, шинэчлэхэд шаардагддаг.

  • Фолийн хүчил
    В9 аминдэм нь гоёмсог бөгөөд өтгөн үстэй болохыг мөрөөддөг гоо бүсгүйчүүдэд маш чухал юм. В9 эсийг хүчилтөрөгчөөр хангаж, үсний уутанцарын өсөлтийг идэвхижүүлнэ.
  • Биотин
    Үс, арьс ба хумсны гоо үзэсгэлэнг хариуцна. Түүний дутагдал тэдгээрийн гадаад үзэмжинд шууд л нөлөөлнө. Үс ба хумсны өсөлт, шинэчлэлд шаардлагатай ашигтай бодисуудын солилцоонд оролцоно.
  • Пантотений хүчил
    Хэрэв таны үс ба хумс хуурайшиж, хугарсан бол шаардагдана. Усны тэнцвэрийг хадгалж, кератины ширхэнцэрийн бат бэх чанарыг дэмжинэ.
  • Никотинамид
    Маш ховор бодисуудын бүлэгт хамаарна, мөн РР эсвэл В3 аминдэм гэж алдаршсан. Цусны эргэлтийг хэвийн болгоно, исэлдэлтийн эсрэг гайхалтай бодис, үсний ургалтыг хурдасгана, үсний уутанцарын тэжээлийг сайжруулна.
  • В-ийн бүлгийн бусад аминдэмүүд (B1, B2, B6, B12)
    Хүний биемахбодийн амин чухал олон үйл явцуудад нөлөөлнө: дааврын ажиллагааг дэмжиж, уургийн ба липидийн солилцоог хэвийн болгоно. B1 кератин үүсэхэд нөлөөлнө, B2 эсийн амьсгалах үйл явцад оролцоно, тэрээр байхгүй бол хуйх тослогдож, үсний үзүүр хуурайшина; B6 биемахбодийн бодисын солилцоог хэвийн болгоно, B12 үс уналтыг багасгаж, гундахаас сэргийлнэ.
  • А аминдэм
    Үнэт бодис, дутагдахад үс хугарч, хуурайшина, шингэрч, хүч чадлаа алдана. Арьс ба үсний гадаад үзэмж, эрүүл байдлыг дэмжихэд шаардлагатай. Үсийг эрүүлээр гэрэлтүүлж, хөвсийлгөж, хуурайшилттай тэмцэнэ.
  • С аминдэм
    Бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлнө, хүний биед хэрэгтэй маш чухал аминдэм юм. Үс ба хумсанд маш тустай. Үсний уутанцарыг зөв тэжээж, хагтай үстэй, хуурайшсан ба хугарамтгай хумстай хүмүүст шаардлагатай.
  • Е аминдэм
    Исэлдэлтийн эсрэг маш хүчирхэг бодис, биеийн ерөнхий байдлыг сайжруулна. Е аминдэм дутагдахад үс унаж, себорея үүсэхэд хүргэнэ. Арьсан доорхи тос ялгаралтыг зохицуулна, үсний уутанцарыг тэжээж, ургалтыг нь идэвхижүүлнэ, хүчилтөрөгчийн амьсгалыг хэвийн болгоно.
  • К1 аминдэм
    Цусны бүлэгнэлтийг зөв зохицуулж, эмэгтэйчүүдийн гоо сайханд эерэгээр нөлөөлөх бүрэлдэхүүн хэсгүүд үүсэхэд нөлөөлөх чухал аминдэм. K1 аминдэм хумсны ялтас ба ясны эдийг бэхжүүлэх остеокальцины нийлэгшилтэнд оролцоно.

ГОО САЙХАН, ГЭРЭЛ ГЭГЭЭ БА ХҮЧ ЧАДАЛ

Beauty Minerals иж бүрдэл
Найман бьюти эрдсүүд – кальци, магни, йод, селен, марганец, зэс, цайр, төмөр. Үс, хумсны гадаад үзэмжийг сайжруулж, тэдгээрийг илүү бат бөх, эрүүл болгоно.

  • Кальци
    Хүний биед насан туршид нь хуримтлагдаж, биеийн ерөнхий жингийн ойролцоогоор 2%-ийг бүрдүүлнэ. Яс, үс, хумсыг бат бэх байлгаж, булчингийн идэвхийг ба нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн ажиллагааг дэмжинэ.
  • Магни
    Эмэгтэйчүүдийн гоо сайхан ба эрүүл мэндийг дэмжих маш чухал элемент. Магни сайн шингэхийн тулд кальцитай хамт биемахбодид орох ёстой. Үс уналтаас сэргийлж, хумсыг бат бэх ба эрүүл байлгахад тусална. Цусны даралтыг ба нүүрс-усны солилцоог хэвийн болгоно.
  • Йод
    Бамбай булчирхайны зөв ажиллагаанд нөлөөлөх гол элемент, биемахбодид ялгарахгүй. Йод дутагдахад үс хугарамтгай болох, хумс үе давхраараа салах, арьс батгаших зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хумсны ялтасыг бэхжүүлж, хумс ургалтыг хурдасгана, хумсны чанарт сайнаар нөлөөлнө. Үсний уутанцарыг бэхжүүлж, үс унахаас сэргийлнэ.
  • Селен
    Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш чухал эрдэс. Селен оролцохгүй бол өөх тосны, нүүрс-усны ба уургийн солилцоо, бодисын солилцоо зөв явагдахгүй. Е аминдэм ба йодын үйлчилгээг нэмэгдүүлэх исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис. Хумсны ялтасыг онцгойд бэхжүүлж, үсний хугаралтыг багасгаж, арьсыг эрүүлээр гэрэлтүүлнэ.
  • Марганец
    Марганцийн дутагдлаас үс эрт бууралтдаг. Марганцийн ачаар С, Е ба В-ийн бүлгийн аминдэмүүдийн солилцоо хэвийн явагдана. Эрдэс нь шинэ эс үүсч хөгжих үйл явцуудад нөлөөлж, эдийг эдгээж, бодисын солилцоог зөв явуулна. Энэ эрдэс байхгүй бол арьсны бүрэн бүтэн байдал алдагдана.
  • Зэс
    Хүний биед агуулагдах хэмжээгээрээ гуравт ордог бичил эрдэс. Зэс нь төмрийн солилцоонд оролцож, холбогч эдийн хөгжилд шаардагдана. Гоо сайханы чухал бүрэлдэхүүн хэсэг: арьсны залуу нас ба таталт, үсний гялалзах өнгийг хариуцах коллаген болон эластиний нийлэгшилт зэс байхгүй бол явагдахгүй.
  • Цайр
    Бодисын солилцооны олон тооны үйл явцуудыг хангах 200 гаруй энзимуудын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Цайр дутагдахад хумсан дээр цагаан толбо үүснэ. Үсний уутанцар, үсний голч ба хумсны ялтасны протеины бүтцийг дэмжинэ. Цайр нь коллагений ширхэнцэрүүдийн хэвийн байдлыг хадгалж, арьсыг уян хатан болгож, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
  • Төмөр
    Төмрийн түвшин багасахад эд ба булчингийн хүчилтөрөгчийн хангамж хямарна. Төмөр дутагдахад үс ба арьсанд хүчилтөрөгч хоёр дахь түвшиний зарчмаар ирдэг (хамгийн чухал бус эрхтэнүүд ба эдүүд гэж хүлээн авдаг). Ингэснээр үс ба арьс хатаж, гэмтэж, үс унана. Биемахбодид энэхүү элемент зохимжтой хэмжээгээр байхад гемоглобины нийлэгшилт сайн явагдаж, үс ба хумсны байдал сайжирна. Төмөр нь цус төлжилтийн үйл явцад, эс амьдралын үйл ажиллагаанд оролцож, хэт ядрах, нойрмоглохоос хамгаална, стресст тогтвортой болгоно.

ИДЭВХИТЭЙ БАЙЖ, ӨӨРТӨӨ ИТГЭХ БАЙДАЛ

Anti-age томъёо
D3 аминдэм ба изофлавонуудын эх үүсвэр болох шар буурцагны нахианы ханд нь эмэгтэйчүүдийн биемахбодь дахь маш олон шинэчлэлийн үйл явцуудыг дэмжих байгалийн гаралтай биокатализаторын үүргийг гүйцэтгэдэг. Аnti-age үр дүнг мэдэгдэхүйц хурдасгаж, нэмэгдүүлнэ.

  • D3 аминдэм
    Нарлаг аминдэм, дутагдахад хумс хугарамтгай болж, үс унана. Кальци, магни ба фосфорын шингээлтийг зохицуулж, арьсыг фото хөгширөлтөөс хамгаална, ясны эдийг бэхжүүлж, үс ба хумсыг хүчтэй, бат бэх болгоно.
  • Шар буурцаг ба нугын шивлээ өвсний ханд
    Изофлавонуудын, тэр дундаа эмэгтэйчүүдийн гоо сайханы гол үүрэгтэй фитоэстрогений эх үүсвэр. Коллаген ба эластиний ялгаралтын ачаар генистеин нь арьсны эс шинэчлэгдэх үйл явцыг эхлүүлнэ, исэлдэлтийн эсрэг найдвартай хамгаалалтыг хангаж, эрт хөгширөлтөөс сэргийлнэ, үс ба хумсыг эрүүл байлгаж, гоо сайханыг дэмжинэ. Шивлээ өвсний ханд үсний бүтцийг нөхөн сэргээж, бэхжүүлнэ.

3D HAIR & NAILS CUBE-ИЙН ДЭМЖЛЭГ ТАНД ХЭЗЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Хоолны дэглэм барих эсвэл тэнцвэржүүлээгүй хооллолт
  • Амьдралын идэвхитэй хэв маяг
  • Стресс, биеийн ба сэтгэл санааны хэт их ачаалал.

Хэрэглээ

Өдөрт 1 уутыг хоолны үед ууна.
 

ИЖ БҮРДЭЛ № 1 (ногоон шахмал):
кальцийн карбонат, урьдчилан бэлдсэн аминдэмийн холимог Н33802/1 by DSM Nutritional (А, D3, Е, К1, В1, В2, В6, В12, С аминдэмүүд, никотинамид, фолийн хүчил, пантотены хүчил, биотин), урьдчилан бэлдсэн эрдсийн холимог CustoMix Minerals (цайр, зэс, йод, төмөр, марганц, селен), магнийн цитрат, Е аминдэм, фолийн хүчил, D3аминдэм, бичил талстжуулсан целлюлоз (дүүргэгч), магнийн стеарат (бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх бодис), иж бүрдэл хүнсний нэмэлт NUTRAFICIENT (бүрхүүл).

ИЖ БҮРДЭЛ № 2 (шаргал шахмал):
кальцийн карбонат, урьдчилан бэлдсэн холимог Н33792 (К1, D3, В6 аминдэмүүд, аскорбины хүчил, цайр, марганц), кальцийн бисглицинат, шар буурцагны ханд, шивлээ өвсний ханд, бичил талстжуулсан целлюлоз (дүүргэгч), кальцийн стеарат (бөөгнөрөл үүсэхийн эсрэг бодис).

Буудай (глютен), гич, гүнжид, цоохор майлз, загас, хавч хэлбэртэн, нялцгай биетүүд ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

1 уутны (3 шахмалын) агууламж:

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд Жин % ХЗТ-аас* % ХДТ-аас**
А аминдэм (ретинолын ацетат) 0,56 мг 62,2 18,7
В1 аминдэм (тиамины гидрохлорид) 0,81 мг 54 16,2
В2 аминдэм (рибофлавин) 0,84 мг 46,7 14
В6 аминдэм (пиридоксины гидрохлорид) 3,6 мг 180 60
В12 аминдэм (цианокобаламин) 1,75 мкг 58,3 19,4
С аминдэм (аскорбины хүчил) 136 мг 151 15,1
D3 аминдэм (холекальциферол) 14,4 мкг 144 96
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) 11 мг 73,3 7,3
К1 аминдэм (филлохинон) 233,3 мкг 194 64,7
РР аминдэм (никотинамид) 8,3 мг 41,5 13,8
В9 аминдэм (фолийн хүчил) 276 мкг 69 46
В5 аминдэм (кальцийн D-пантотенат) 2,9 мг 58 19,3
H аминдэм (D-биотин) 66,8 мкг 134 44,7
Кальци 694 мг 69,4 27,8
Цайр 16,4 мг 136,7 65,6
Марганец 2,3 мг 115 46
Зэс 0,7 мг 70 23,3
Йод 74,5 мкг 50 25
Төмөр 9,7 мг 97 (1) / 54 (2) 48,5 (1) / 24,3 (2)
Селен 31,3 мкг 41,7 (1) / 57 (2) 21
Магни 72 мг 18 11,6
Ургамлын изофлавонууд 39,3 мг 78,6 26,2


* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** ХДТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний дээд түвшин.
(1) – эрэгтэйчүүдэд, (2) – эмэгтэйчүүдэд.


  • БИОЛОГИЙН ИДЭВХТ БУТЭЭГДЭХУУНИЙ БУРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ