+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Цэвэрлэгээний фитошүүгч Pure Life
   
26400

Essential Sorbents / Лимфосан

Цэвэрлэгээний фитошүүгч Pure Life

# 500632     80 г    
Биемахбодийн суурь цэвэрлэгээ, бодисын солилцооны үйл явцуудыг хэвийн болгоно, зөөлөн үйлчилнэ.

Дэлхий ертөнц өдөр тутам өөрчлөгдөж байгаа бөгөөд бидний биемахбодь ачаалалд, шинэ үйл явдлуудад дасан зохицож амжихгүй болжээ. Шинэ хоол хүнс, шинэ аялал, шинэ зуршлууд - энэ бүгд биемахбодид ул мөрөө үлдээдэг.

Мөн бидэнд өдөр болгон нөлөөлж байгаа бас нэгэн хүчин зүйл бол экологи юм. Харамсалтай нь томоохон хотуудын оршин суугчид өнөө үед техник ба химийн үйлдвэрлэлээс ялгарч буй хорт бодисуудын нөлөөнөөс хамааран асар их стресст өртөж байна.

Энэ бүгдээс улбаалан биемахбодид хорт аюултай бодисууд хуримтлагддаг бөгөөд бидний биемахбодь бие даан тэдгээртэй тэмцэж чадахгүй болжээ. Тэдгээрийг гадагшлуулахын тулд тусгай зориулалтын хордлого тайлах иж бүрдлүүдийг хэрэглэх шаардлагатай.

Байгалийн гаралтай фитошүүгчид бүхий л биемахбодийг үндсээр нь цэвэрлэхэд төгс тохирно. Байгалийн гаралтай ургамлын бүрэлдэхүүн хэсгүүд нь хуримтлагдсан хорт бодисуудыг холбож, ердийн аргаар хурдан гадагшлуулна. Түүнээс гадна эдгээр иж бүрдлүүд нь бодисын солилцоог хэвийн болгож, ходоод, гэдэсний замын зөв үйл ажиллагааг хангана.

  • Алимны пектин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
  • Боролзгоно ба сенна нь сулавтар туулгах нөлөө үзүүлнэ.
  • Инулин бичил орчинг хэвийн болгоно.
  • Эхинаци ба нохойн хошуу нь дархлааг бэхжүүлнэ.
  • Балжингарма, таван салаа болон шивлээ өвс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Хэрэглээ

150–200 мл бүлээн ус (50–60 °С)
Нунтагийг 1 цайны халбагаар овоолж хийнэ (7,5 г)
Сайтар хутгана
 

Нохойн хошууны нунтаг, энэтхэг хуайсны давирхай (гуар), дуулгавчин цахирам, пектиний баяжмал (хөлдөөх аргаар хатаасан алимны нунтаг), таван салааны үрийн хальс, алтейн үндэсний нунтаг, даливсын үндэс, шивлээний ханд, эхинацеин ханд, алтантовчийн ханд, боролзгонын ханд, ногоон цайны ханд.