Essential Vitamins
Гоо сайхны аминдэмүүд
# 500652 30 капсулЭмэгтэйчүүдийн биемахбодийн ерөнхий байдлыг дэмжих аминдэмийн иж бүрдэлд үндсэн аминдэмүүд ба аминдэм төст бодисуудын хоногийн тохиромжтой тун агуулагддаг.
- Коэнзим Q10 иж бүрдэлд багтаж, исэлдэлтийн сөрөг нөлөөтэй үйл явцуудыг саармагжуулж, исэлдэлтийн эсрэг бусад бодисуудын үйлчилгээг нэмэгдүүлнэ, биемахбодийг эрт хөгширөхөөс хамгаална.
- Таурин арьс ба үсийг бэхжүүлж, гадаад үзэмжийг сайжруулна.
• Аминдэмээр хангана.
• Коэнзим Q10 хөгширөлтөөс хамгаална.
• Гоёмсог арьс ба үс.
Хэрэглээ
Насанд хүрэгчид өдөрт 1 капсулыг хоолны үед ууна. Курсын үргэлжлэх хугацаа – 1 сар.
Урьдчилан бэлдсэн аминдэмийн холимог H33802/1 (С аминдэм, никотинамид, Е аминдэм, пантотены хүчил, B6, B2, B1, А аминдэмүүд, фолийн хүчил, биотин, К1, B12, D3аминдэмүүд), таурин, коэнзим Q10, Е аминдэм ацетат, D3 аминдэм, фолийн хүчил.
Капсулын бүрхүүлийг үхрийн махны царцмагаар хийсэн.
Амуу тариа (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, загас, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний бичил ул мөр илрэх магадлалтай.
1 капсулын агууламж:
Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд | Жин, мг | % ХЗТ-аас* |
Таурин | 213,5 | 53,4 |
А аминдэм (ретинолын ацетат) | 1,2 | 133,3** |
В1 аминдэм (тиамины гидрохлорид) | 1,75 | 116,7** |
В2 аминдэм (рибофлавин) | 1,83 | 102** |
В5 аминдэм (кальцийн пантотенат) | 6,3 | 126** |
В6 аминдэм (пиридоксины гидрохлорид) | 2,25 | 112,5** |
В9 аминдэм (фолийн хүчил) | 0,572 | 143** |
В12 аминдэм (цианокобаламин) | 0,004 | 133** |
С аминдэм (аскорбины хүчил) | 127 | 141** |
D3 аминдэм (холекальциферол) | 0,01 | 107** |
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) | 15 | 100** |
Н аминдэм (D-биотин) | 0,14 | 280** |
К1 аминдэм (филлохинон) | 0,086 | 71,7 |
PP аминдэм (никотинамид) | 17,9 | 89,3 |
Коэнзим Q10 | 19,6 | 65,3 |
* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** Ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой дээд түвшинээс хэтрэхгүй.