+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Тримегавитал.Ликопин ба омега-3
 
24500

Essential Fatty Acids

Тримегавитал.Ликопин ба омега-3

# 5FP183     30 капсул    
Холестериний байгалийн нөөшлөгч болох ликопин ба судасны хатуурлаас хамгаалах омега-3 хүчлийн өдөр тутмын эх үүсвэр.

Ликопин бол бүхэнд алдартай бета-каротины ойрын хамаатан юм. Чухамхүү тэр л улаан лооль, тарвас, грейпфрутын улаан өнгийг бий болгодог.

Гэхдээ хүний биемахбодид хоол хүнсээр дамжин орохдоо бета-каротин болон ликопин нь өөр өөрөөр үйлчилдэг: бета-каротин нь А аминдэмд хувирч арьс болон салстад хуримтлагддаг, ингэснээр тэдгээрийг төрөл бүрийн гэмтлээс хамгаалдаг, харин ликопины хамгаалах үйлчилгээ нь үндсэндээ зүрх, судасны тогтолцоонд тархдаг.

Ликопин бол холестериний байгалийн гаралтай нөөшлөгч билээ. Гэдсэнд холестеринтэй хамт шимэгдэж тэрээр бичил тосны дуслын найрлаганд багтан цусанд ордог. Эдгээр дуслуудаас холестерин нь эсэд шимэгддэг, харин илүүдэл нь цуснаас элэгэнд очдог бөгөөд тэнд задардаг. Тиймээс эрүүл хүний цусанд холестерин зөвхөн энэ хугацаанд исэлдэж амжаагүй бол саатдаггүй, учир нь исэлдсэн холестерин хөвөх чадвараа алдаж, судасны хананд тунадаг. Ликопин нь хамгийн хүчирхэг исэлдэлтийн эсрэг бодисын хувьд эдгээр тосны дуслуудын найрлаганд агуулагдах холестеринийг исэлдэхээс сэргийлдэг, ингэснээрээ судсыг хатуурахаас хамгаалдаг.

Омега-3 поли ханаагүй тосны хүчлүүд мөн судасны хатуурлаас сэргийлэхэд маш чухал үүрэгтэй. Тэд цусны урсгалыг нэмэгдүүлж, цусны судсыг тэлдэг, судасны дотор ханын толигор байдлыг дэмждэг, ингэснээр энэ бүгд нийлээд холестериний бөөгнөрөл үүсэх эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг.

Хэрэглээ

Насанд хүрэгсэд өдөрт 1 капсулыг хоолны үед ууна.
Байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Бага зэргийн тунадас үүсэх магадлалтай.
Эсрэг заалт: бүтээгдэхүүний бүрдэл хэсгүүдэд хувь хүн харшлах.
 

Далайн загасны тосноос гаргасан омега-3 тосны хүчлүүдийн дээд зэргээр цэвэршүүлсэн MEG-3™ иж бүрдэл, байгалийн гаралтай ликопин Redivivo™.